Эрэгцүүлэл

- "амьдралын мөн чанар зовлон бэрхшээлд оршвой". Б. Баярсайхан

- "хөгжилгүй газарт илүү их боломж байдаг гэдгийг залуучууд ухаараасай." Батхуяг

-"бизнесийг хүрээнд орж ирж байгаа залуучууд маш цөөхөн" Лхагвадорж

- хөрөнгийнхөө хэмжээнд сэтгэхүү? хүсэл мөрөөдлийнхөө хэрээр сэтгэхүү?

- та бид нийгмийн баялагаас хумслагч уу? нийгмийн баялагийг бүтээгч үү?

- бид төрөө шинжих ёстой юу? өөрсдийгөө шинжих ёстой юу?

 

Бахархал болсон монголынхоо баялаг нь болсон залуусдаа

сайн байцгаана уу? та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. бусдын BLOG-оор хаяахан орж сонирхож байсанаас бус өөрөө блогтой болно гэж бодож байсангүй. энэ сайхан өглөө шинэ блог нээж эх сайхан монголынхоо цоглог жавхаалаг залуустай үзэл бодлоо хуваалцах болсондоо баяртай байна.Миний хувьд монголдоо боловсрол эзэмшиж ажиллаж амьдарч байгаа мянга мянган залуусын л нэг. яахав болж л байна. ихэнх монгол залуусын маань мөрөөдөл юу вэ? би судалж гэх нь арай юу юм сонирхож үзлээ л дээ. эхнэртэйгээ 2 -уулаа ажилтай, өөрийн гэсэн байртай, унах унаатай, банк-нд хэдэн төгрөгний хадгадамжтай, санаа зовох зүйлгүй амьдалыг мөрөөддөг юм байна түүнийхээ төлөө ч тэмцэж байна. миний энэ асуултыг асууж үзсэн ойролцоогоор 80 залуу бүгд иймэрхүү хариулт өглөө. яахав иргэн баян бол улс баян гэдэг ч монголынхоо ирээдүй болсон та бид л эх орноо хөгжүүлэхгүй юм бол хэн хөгжүүлэх вэ? яагаад таны та бидний мөрөөдөлд монголынхоо хөгжид өчүүхэн ч болсон хувь нэмэрээ оруулах юмсан гэсэн бодол багтаагүй юм бол. бид бүгдээрээ л тэгэж бодож мөрөөдөж хөдөрмөрлөвөл хөгжлийн гараан дээр ирчихээд байгаа гэх бидний монголын хөгжлийн хурд улам нэмэгдэх болов уу гэж боддог юм. ажилдаа хөдөлмөртөө  амжилт гаргаад улс эх ороныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж хөгжил дэвшилд гар бие оролцож байгаа олон олон залуучууд байгааг марта болохгүй. бид тэдний эгнээнд орж алхах ёстой болов уу. эзэмшсэн мэргэжил чадвараараа ажиллаж буй мань мэтийн залуучуудын хувьд өөрийн хийх ёстой ажил үүргээ гүйцэтгээд сарын эцэст цалин авдаг. энэ нь нийгмийн баялагаас хувь хүртэж байгаагийн л нэг хэлбэр. бид нийгмийн баялагаас хувь хүртэгч бус нийгмийн баялагийг бүтээгчид болох ёстой юм болов уу.

энэ жирийн монгол залуугийн үзэл бодол байлаа

хүндэтгэсэн Mr_STEEL

(Нийт: 2)